Монгол улс, Улаанбаатар хот

Калий смесь 250мл IVCO

Код: 0101374 Үйлдвэрлэгч: IVCO Бренд: IVCO Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
3,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

ТАЙЛБАР

Зүрхний хэм өөрчлөгдөх, зүрхний гликозидын хордлого болон шээс хөөх бэлдмэлүүд хэрэглэсний дараа, бие махбодид кали дутагдах үед тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Калийн хлорид, глюкоз, тарилгын нэрмэл ус

АНХААРУУЛГА

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Гиперкалиеми, анури, олигоури, ацидоз, бөөрний дээд булчирхайн дутагдал, зүрхний сэрэл дамжуулалтын атриовентрикуляр хориг, гиперлактатеми, ходоод гэдэсний замын шарх, гипергликеми зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Жирэмсний хугацаанд урагт тохиолдож болох эрсдэлийн үед болон хөхүүл эхчүүд эмчийн заавраар болгоомжтой хэрэглэнэ. Бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, ходоод-гэдэсний замаас цус гарах, ухаан санаа балартах, артерийн даралт буурах, харшлын урвал өгөх зэрэг гаж нөлөө илэрч болно. 250С-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй!

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883