Дибазол 1%-1мл №10
ТАЙЛБАР
Булчин сулруулж агчил тавиулах үйлгээтэй бэлдмэл юм. Цусны судас, дотор эрхтэний гөлгөр булчинд нөлөөлж агчил тавиулан судас өргөсгөнө. Бэлдмэлийг дотор эрхтэний гөлгөр булчингийн агчил (ходоодны шархлаа өвчин, нугалуур болон гэдэсний агчил), даралт ихсэлтийн кризийн үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис Бендазол (100% цэвэр бодисоор тооцоход) 10мг. Туслах бодис хлорт давсны хүчлийн 0.1М уусмал 0.01мл, глицерол (глицерин) 108 мг, этанол (этилийн спирт) 96% 0.1мл, тарианы ус 1мл хүртэл агуулагдана. Дүрслэл тунгалаг, өнгөгүй, өвөрмөц үнэртэй шингэн.
АНХААРУУЛГА
Бендазол болон бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, булчингийн чангарал ихэссэн өвчнүүд, таталтын хам шинж, 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Өндөр настанд, жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ, дибазолын урагт нөлөөлөх эсэх талаар мэдээлэл байхгүй учраас жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ