KTR-270 smart shoulder and neck massager Ухаалаг хуян тараагч
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэрэглэхээс өмнө массаж хийх биеийн хэсгийг цэвэрлэх шаардлагатай. Дээд хэсгийн цэнхэр наалтыг салгана. Ухаалаг хуян тараагчийн электрон наалтыг зориулалтын хэсэгт байрлуулан агаар оруулахгүйгээр наана. Аппаратыг хүзүү мөрний хэсэгт байрлуулан асаах товчлуур дээр даран ажиллуулна. Электрон наалт биед гүйцэт наалдсан байх ёстой бөгөөд /+/ болон /-/ товчлуур дээр даран массажны хүчийг өөрт тохируулан 0-12 хүртэл ихэсгэж багасгана. Массажны төрлийг солихдоо /+/ товчлуур дээр удаан дарах ба дохио дуугарахад горим солигдоно. Хэрэглэж дуусаад биенээс аппаратыг салган бохирдлоос сэргийлэн хамгаалалтын наалтыг наана. Ухаалаг хуян тараагчийг асаахад массажны хүч 0-с эхлэх ба аажмаар нэмнэ. Мөн электрон наалт нь биенээс салсан тохиолдолд 3 секунд тутам дохио өгөн 30 сек дараа өөрөө унтарна. Уг аппарат 15 минут ажиллаад унтрах горимтой, мөн унтраахыг хүсвэл товчлуур дээр даран унтрааж болох ба хэрэглээгүй буюу 30 сек турш биед хүрэлцээгүй тохиолдолд автоматаар унтарна.
ТАЙЛБАР
Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг юм. Энэ нь улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийг үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог. Мөн хүний биеийн хөдөлгөөнд маш бага оролцдог хэсэг болох дал орчимоор бүх өвчний хурмал цэг төвлөрч байдаг. Тиймээс хөдөлгөөн дутагдах үед тэнд муу цус хурж өвчлүүлдэг.Хуян хөөрөх өвчинөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ сэргийлэн энэхүү аппаратыг хэрэглэхиЙГ танд зөвлөж байна.
АНХААРУУЛГА
Аппаратны эх бие бохирдсон бол хуурай алчуураар арчиж цэвэрлэнэ. Электрон наалтны гадаргууг тоос, тосорхог бодис, наалдамхай зүйлтэй хүрэлцэхээс сэргийлж байх хэрэгтэй ба ингэж бохирдсоноор наалдамхай чанар нь алдагдана. Хэрэв электрон наалтны гадаргуу нь бохирдсон бол цэвэр усаар цэвэрлэж хатаана. Хүүхдээс хол хадгална, нарны тусгал, өндөр температуртай болон чийгтэй газар хадгалж болохгүй.