Цефотаксим 1г /Корус/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг өвчтөний нас, биеийн жин, онцлогоос хамааран эмчлэгч эмч тогтооно.
ТАЙЛБАР
Цефотаксимыг остеомиелит, цусан үжил, бактерийн шалтгаант эндокардит, менингит болон перитонит зэрэг ноцтой халдварын эмчилгээнд хэрэглэхийн өмнө халдвар үүсгэсэн бичил биетнийг тогтоох нянгийн шинжилгээ хийж, буюу бактерийн мэдрэг чанарыг тодорхойлсон үед хэрэглэнэ. Цефотаксимыг мэс ажилбар хийлгүүлэх эмчлүүлэгчид мэс ажилбарын өмнө далд халдвартай буюу халдварыг сэжиглэж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Цефотаксимийн натри 1.0 гр
АНХААРУУЛГА
Цефалоспорины бүлгийн эмүүдэд хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй. Пенициллин буюу бета-лактамын цагираг агуулсан эмийн аль нэг өөр хэлбэрт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэхгүй. Эмчийн жороор бус дур мэдэн хэрэглэхийг хориглоно.