Демакот 15гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Демакотыг эмгэгтэй хэсэгт хүрэлцэхүйц хэмжээгээр өдөрт 1 болон шаардлагатай бол түүнээс олон удаа түрхэнэ
ТАЙЛБАР
Демокотыг арьсны үрэвсэлт болон харшлын дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Үүнд: Архаг болон хурц экзем, харшлын дерматит, хажирст дерматит, клеородерматит, арьсны гуужилт, эритродерм, чонон хөрвөс, загатнаа болон нарны харшил. Демокотыг мөн түлэгдэлтийн 1 – р зэрэг, шавжинд хазуулах, дерматофитоз, бактерийн хоёрдогч халдвараас үүссэн дерматит зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 гр тосон түрхлэгийн агууламж Идэвхитэй найрлага Бетаметазон дипропионат 0,64 мг Клотримазол 10 мг Гентамицин сульфат 1 мг. Идэвхигүй найрлага Пропилен гликол 101 мг Стеарил алкохол 46 мг Цетил алкохол 46 мг Шингэн параффин 84 мг Өтгөрүүлсэн глицерин 20 мг Сорбитан моностеарат 22,5 мг Полисорбат 60 0,25 мг Метиллпарагидроксибензоат 0,15 мг Цэвэршүүлсэн ус 1 гр
АНХААРУУЛГА
Лабораторийн амьтанд демакотыг хэрэглэхэд урагт хортой нөлөө үзүүлж байсан. Энэ кремийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд урагт хортой нөлөө үзүүлэх эсэхийг тодруулсан хяналттай, хангалттай нотолгоотой судалгаа байхгүй. Хүүхдэд хэрэглэх удаан хугацааны кортикостероидын эмчилгээ нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөө үзүүлж болзошгүй. Өвчтөнд зориулсан мэдээлэл Демакот нь зөвхөн арьсанд зориулагдсан учраас нүдэнд хэрэглэж болохгүй. Энэхүү кремийн найрлагад орсон пропиленгликоль нь харшлыг үүсгэж болзошгүй бодис юм. Энэхүү кремийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй.