Лизак /шоколад/ №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдэд зөвлөх тун 1 уусдаг шахмалыг 2 – 3 цаг тутамд (өдөрт 10 шахмалаас хэтрүүлж болохгүй) хэрэглэнэ. Үрэвслийн шинж тэмдэг багассан бол 1 шахмалаар 4 цагийн зайтай хэрэглэнэ. Хүүхэд болон 4 – 12 настай хүүхдэд зөвлөх тун 1 уусдаг шахмалыг 3 цагийн зайтай (өдөрт 5 шахмалаас хэтрүүлж болохгүй) хэрэглэнэ, үрэвслийн шинж тэмдэг багассан бол 1 шахмалаар 4 цагийн зайтай хэрэглэнэ. Шахмал удаан уусдаг тул зажлалгүй хүлхэж хэрэглэнэ. Эмийн бэлдмэл хэрэглэсний дараах 30 минутанд юм идэж, ууж болохгүй, өвчний шинж тэмдэг арилах хүртэл эмчилгээг 1 – 2 өдрийн турш үргэлжүүлэн хэрэглэнэ, өвчний шинж тэмдгийг арилах хүртэл лизакыг хэрэглэх хэрэгтэй, хэрэв өвчний шинж тэмдэг 5 – 7 хоногийн эмчилгээнд арилахгүй бол эмчлэгч эмчдээ хандаж эмчилгээний тактикаа өөрчлөх хэрэгтэй.
ТАЙЛБАР
Хоолойн өвчнийг эмчлэх эмийн бэлдмэл. Бактерийн эсрэг болон мөөгөнцөрийн эсрэг хавсарсан үйлдэлтэй хэсэг газрыг халдваргүйжүүлэх бэлдмэл. Уг бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн амны хөндий болон хоолойн үрэвсэлтэй (улаймал, шархлаат, шүлхий амны хөндийн үрэвсэл, ам болон хоолойн мөөгөнцөр, залгиур хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн үрэвсэл, хэлний үрэвсэл) тохиолдолд хэсэг газрын антисептик үйлдэл үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхитэй найрлага Лизоцим гидрохлорид, деквалин хлорид лизоцим гидрохлорид 10 мг, 100%-н хуурай бодист тооцсоноор деквалин хлорид 0.25 мг агуулагдана. Туслах бодис Гоньд ба гааны амттай шахмал, Лактоз моногидрат, маннит (E 421), повидон, магнийн стеарат, нэмэлт амт оруулагч Гоньд ба гаа, шоколадны амттай шахмал Декстроз моногидрат ST, повидон, магнийн стеарат, нэмэлт амт оруулагч Какаоны нунтаг, шоколад, жүржийн амттай шахмал Декстроз моногидрат ST, повидон, магнийн стеарат, нэмэлт амт оруулагч Жүрж будагч бодис Төмрийн ислийн шар (Е172), Төмрийн ислийн улаан (Е 172).
АНХААРУУЛГА
Найрлагад буй идэвхитэй бодис болон бусад нэмэлт найрлагуудад хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй. Дотор муухайрах, ам цангах, хоолой залгиурын хэвийн бичил биетэн устах (удаан хугацааны эмчилгээнд), чонон хөрвөс,тууралт, загатнах,хэсэг газарт хоолой, амны хөндийн салст бүрхүүл халуун оргих гаж нөлөө илэрч болзошгүй. Ямар нэгэн сөрөг урвал илэрсэн тохиолдолд та эмийн хэрэглээг зогсоож, цаашдын эмчилгээний талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Уг эмийн хэлбэрийг 4 хүртлэх насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэж болохгүй бөгөөд амьсгалын замын бөглөрөлт үүсгэх эрсдэлтэй байдаг.