Роцефин 1000мг №1 /цефтриаксон/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Стандарт тун
12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид
Ердийн тун нь 1-2гр Роцефинийг өдөрт нэг удаа (24 цаг тутамд). Өвчний хүндэрсэн
эсвэл халдвард дунд зэрэг мэдрэг тохиолдолд тунг өдрийн 4гр болгон нэмэгдүүлэж
болно.
Эмчилгээний хугацаа
Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байна.Антибиотик эмчилгээний хамтаар Роцефинийг өвчтний халуун буурч, бактерийг устгасны дараагаар хамгийн багадаа 48-72 цагийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Эмчилгээний заалтууд
Роцефинд мэдрэмтгий эмгэг үүсгэгч бичил биетнээс үүссэн халдварын үед. Жишээ нь:
- цусан халдвар (сепсис);
- менингит;
- тархалттай Лаймын боррелиоз (өвчний эрт болон орой үед);
- гэдэсний халдвар (перитонит, цөс болон ходоод гэдэсний замын халдвар);
- яс,үе мөч, зөөлөн эд, арьс болон шархны халдвар;
- хамгаалах механизм суларсан өвчтөнүүдийн халдвар;
- бөөр болон шээсний замын халдвар;
- амьсгалын замын халдвар, үүнд уушигны хатгалгаа, чих, хамар, хоолойн халдвар;
- бэлгийн замын халдвар, үүний дотор заг хүйтэн;
Мөн халдварын мэс заслын өмнөх урьдчилан сэргийлэлтэнд ашиглана.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис: Динатрийн давсны хэлбэрт буй Цефтриаксон. 0.25гр, 0.5гр, 1гр, болон 2 гр хуурай цефтриаксон агуулж буй флакон.
АНХААРУУЛГА
Хэт мэдрэмтгий байдал
Бүх Бета-лактам бодисуудтай хэт мэдрэмтгий байдал ноцтойгоор буюу аминд халтай санамсаргүй байдлаар илэрсэн нь бүртгэгдсэн (2.6.2 Пост-Маркетинг хэсгийг харна уу).
Хэт мэдрэмтгий байдал илэрсэн тохиолдолд цефтриаксоны эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай эрүүл мэндийн түргэн тусламжийг хүргэх хэрэгтэй. Цефтриаксон болон бусад цефалоспоринууд эсвэл бүхий л хэлбэрийн бета-лактам бодисуудад хэт мэдрэмтгий өвчтнүүдэд цефтриаксоныг хэрэглэсэн тохиолдолд хянамж болгоомжтой хандах хэрэгтэй.
Цус задралын цус багадалт (Hemolytic anemia)
Цефалоспорины бүлгийн бактерийн эсрэг эм бэлдмэл түүний дотор Роцефиныг хэрэглэж буй өвчтнүүдэд дархлаажсан цус задралын цус багадалт илэрч байсан. Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн эмчилгээний үед цус задралын цус багадалт өвчний хүндрэл буюу аминд халтай тохиолдлоор ч илэрч байсан байна. Цефтриаксоныг хэрэглэж буй явцад цус багадалт илэрвэл цефалоспориноос үүдэлтэй цус багадалт эсэхийг оношилж, учир шалтгааныг тодорхойлох хүртэл цефтриаксоны эмчилгээг зогсооно
Клостридиумын диффициле хүндрэлтэй холбоотой суулгалт (CDAD) нь ихэнх бактерийн эсрэг бодисийн хэрэгцээнд (үүний дотор Роцефин) илэрсэн болохоос гадна энэ нь суулгалтаас аминд халтай бүдүүн гэдэсний хүнд үрэвсэл бий болгох үр дагавартай. Бактерийн эсрэг эмчилгээ нь бүдүүн гэдэсний хэвийн орчинг Клостридиумын хүндрэлтэй болгодог. Клостридиумын хүндрэл нь А ба В хоруудыг бий болгосоноор тэдгээр нь CDAD-ыг эрчимжүүлнэ.
Хорыг хэт ихээр бий болгох клостридиумын диффициле хүндрэлийн үед халдвар болон өвчлөлийн хугацаа уртасч уг халдварууд нь бактерийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй болсноор бүдүүн гэдсийг тайрах мэс засал хийх (колэктоми) шаардлагатай болдог. Бактерийн эсрэг бодисийг хэрэглэснээс хойш хоёр сарын дараа CDAD илэрсэн тохиолдол байдаг учир өвчтөний эрүүл мэндийн түүхийг сайтар судалсан байх шаардлагатай. Хэрэв CDAD илэрсэн эсвэл шижигтэй, антибиотикийн үйлчлэл нь Клостридиумын хүндрэлийн эсрэг биш бол эмчилгээг зогсоох хэрэгтэй.