Цераксон 500мг №20
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Насанд хүрэгчидэд- Өдөрт өвчний зэргээс хамааран 500-2000 мг (1-4 шахмал) тунгаар ууна.Өндөр настны бүлэгт тунгийн тохируулга эмч тохируулна
ТАЙЛБАР
Инсульт түүний уршиг, гавал тархины гэмтэл түүний уршиг, танин мэдэхүй, мэдрэхүй, хөдөлгөх мэдрэлийн алдагдал, нөхөн төлжилтийн өөрчлөлт, судасны эмгэгийн үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис цитиколин натри 522,5мг (цитиколин х.х 500мг). Туслах бодис тальк, магни стеарат, усгүйжүүлсэн кремын давхар исэл, натрийн кросармелоз, устөрөгчид касторовын тос, бичил талст целлюлоз, бүрхүүлд: тальк, магнийн стеарат, титаны давхар исэл Е171, полиэтиленгликоль 6000, эудрагит Е.
АНХААРУУЛГА
Харшлын урвал, чонон хөрвөс, экзантем, арьс нил ягаан өнгө хүртэл улайх, арьсны загатнаа, хаван, анафилаксийн шок үүсч болно. Толгой өвдөх, толгой эргэх, хий юм харах, хөөрөх, нойргүйдэх, биеийн хэм ихсэх, халуун оргих, салганах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, богино хугацаанд артерийн даралт ихсэх эсвэл буурч болно. Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг бол парасимпатик мэдрэлийн системийн тонус ихэссэн үед (ваготони) 6 хүртэлх насны хүүхдэд (шахмал хэлбэрээр) хэрэглэхийг хориглоно.