Монгол улс, Улаанбаатар хот

Синоаксон 1г №1

Код: 0105670 Үйлдвэрлэгч: China Sinopharm International Corporation Бренд: China Sinopharm International Corporation Үйлдвэрлэсэн улс: Хятад улс Жоргүй
1,750₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Цефтриаксон натри тарилгад цефтриаксон натри агуулна.  

Цефтриаксон нь антибиотик тул дараах бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ:

  • Уушигны хатгалгаа
  • Цусан үжил
  • Менингит
  • Яс, арьс, зөөлөн эдийн халдварууд
  • Нейтропенитэй өвчтөний халдварууд
  • Заг хүйтэн
  • Мэс заслаас үүдэлтэй халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслын өмнө хэрэглэнэ.

Бэлдмэл нь бактерийн өсөлтийг зогсооно.  Ингэснээр бактерийг үхүүлнэ.

ТАЙЛБАР

Энэ эмийг эмч, эм зүйчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ. Хэрэв та эргэлзэж буй бол эмч, эм зүйчтэй хамт хянана.  

Цефтриаксон натри тарилгыг эмч, сувилагч хийх нь зүйтэй. Дараах хэрэглэх аргуудын аль нэгээр танд хийх болно:

  • Булчинд тарих байдлаар (ялангуяа гарын булчинд).
  • Венийн судсан аажим тарина. Энэ 2, 4 минутын хооронд хийгдэнэ.
  • Дуслын жижиг системээр судсанд дусаана. Эн 30-с багагүй минутанд хийгдэнэ.  

Танд тохирсон тунг эмч халдвар, халдварын төрлөөс хамааран тогтооно. Мөн таны биеийн жин, бөөрний үйл ажиллагаанаас хамаарна. Эмч энэ бүхнийг танд тайлбарлана.

НАЙРЛАГА

Цефтриаксон Натри тарилга 1г

АНХААРУУЛГА

Цефтриаксон натри тарилгыг хэрэглэхгүй нөхцөл:

-            Та цефтриаксонд (зөвхөн цефтриаксон натри тарилгын найрлага) харшилтай (хэт мэдрэг).

-            Та антибиотик цефалоспорины бусад хэлбэрт харшилтай (хэт мэдрэг).

-            Та өмнө пенициллин эсвэл бусад бета-лактамын антибиотикт харшлын урвал илэрч байсан бол энэ эмэнд харшил үүсч болно. Үүнд хоолой, нүүр, хавдан амьсгалахад, залгихад  хүндрэлтэй болох  гар, хөл, шагай гэнэт хавдах, тууралт огцом гарах багтана.

-            Цефтриаксон натри тарилгыг дутуу нярай болон шарлалттай гүйцэт нярайд хэрэглэхгүй.

-            Цефтриаксон натри тарилгыг 2-с доош насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед булчинд тарилгаар хийхгүй.

-            Цефтриаксон натри тарилгыг кальцитай хамт эмчилгээнд хэрэглэхгүй, учир нь шинэ төрсөн нярайд цефтриаксон кальцийн тунадас үүсч болно.

Хэрэв булчингийн тарилгад лидокаиныг уусгагчаар ашиглавал лидокаины хориглох заалтыг анхаарах ёстой.

Хэрэв та эргэлзэж байвал эмч, эм зүйчээс асууна уу.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883