Монгол улс, Улаанбаатар хот

Банеоцин 20г мазь

Код: 0105853 Үйлдвэрлэсэн улс: Герман Тосон Жоргүй
12,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг тухайн өвчтөний онцлог, өвчний явцаас хамааруулан нарийн мэргэжлийн эмч шаардлагатай тун хэмжээ, хугацааг тохируулан тооцож өгнө. Эмчийн бичсэн жороос бусдаар хэрэглэхийг хориглоно.

ТАЙЛБАР

Банеоцин нь бактерийн эсрэг өндөр идэвхтэй антибиотик бацитрацин ба неомицинээс тогтсон гадуур хэрэглэхэд зориулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Банеоциныг бацитрацин ба неомицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бүх халдварын үед хэрэглэнэ. Зах хязгаар нь тэлж томроогүй арьсны бактерийн халдварууд, нярайн хүйн халдвар, арьсны хэсэг газрын халдварын эмчилгээнд, хатигшил, мундас (мэс ажилбарын дараах эмчилгээ), үсний хүүдийн үрэвслүүд,  хөлсний булчирхайн идээт үрэвсэл, хумс орчмын эдийн үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1гр тосон түрхцэд бацитрацины цинк 250 ОУН, неомицины сульфат 5000 ОУН (5мг) тус тус агуулагдана.

АНХААРУУЛГА

Бацитрацин ба неомицин болон аминогликозидын бүлгийн бусад антибиотикуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Банеоциныг их хэмжээний талбай хамарсан хүнд явцтай эмгэгийн үед хэрэглэхгүй. Учир нь эмийн бодисууд цусанд шимэгдэж сонсгол муудах гаж нөлөө илэрч болзошгүй. Банеоциныг нүдний практикт хэрэглэхгүй. Жирэмсэн болон хөхүүл үед маш болгоомжтой хэрэглэнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883