Комбидерм 15г №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өөрчлөлттэй хэсэгт хүрэлцэхүйц хэмжээгээр хоногт 2-3 удаа түрхэх эсвэл эмчийн жоронд заагдсаны дагуу хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Экзем ба бусад харшил ба бактерийн, хоёрдогч халдвар, мөгөөнцөрийн гаралтай үрэвслийн дерматоз буюу архаг дерматит, экземийн гаралтай дерматит, хавьтлын дерматит, бактерийн дерматит зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Бетаметазон дипропионат 0.05%, Гентамицин сульфат 0.1%, Клотримазол 1%
АНХААРУУЛГА
Уг бэлдмэлийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүс, сүрьеэ ба арьсны маш том вирусын гэмтэл ялангуяа хомхой,боом, салхин цэцэгт хэрэглэхийг хориглоно. Комбидерм нь удаан хугацаагаар хэрэглэхгүй. /10 хоног ба түүнээс дээш хугацаагаар/ Жирэмсэн эмэгтэйчүүдэд комбидермийг их хэмжээгээр эсвэл удаан хугацаагаар хэрэглэхгүй,Нүдний ойр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.