Монгол улс, Улаанбаатар хот

Тиамин хлорид 500мкг-1мл №10

Код: 0101715 Үйлдвэрлэгч: Нахиа ххк Бренд: Нахиа ххк Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
2,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Витаминыг хоолны дараа уух буюу булчинд тарьж хэрэглэнэ. Витамины дутагдлыг эмчлэхэд насанд хүрэгсдэд тиамины хлоридыг 0,01г-аар өдөрт 1-3 удаа ууна. Цэвэршилтийн өмнөх буюу цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, архидлын өвчтэй болон олонтаа харшил үүсдэг хүмүүст харшил үүсч болзошгүй байдлууд зэрэгт бага тунгаар (6%-ийн 0,5мл) тарьж зохимж сайн байвал тунг нэмэгдүүлнэ.

ТАЙЛБАР

Тэжээлгүйдлийн цус багадалт,  дутагдлын өвөрмөц хам шинж буюу бери бери өвчин, полиневри,  радикулит, мэдрүүлийн өвдөлт, зах хязгаарын саа, мэдрэл сульдал, мэдрэлийн гаралтай дертатоз, арьсны идээр, намарс, хайрст үлд, хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдах хам шинж,өндөр настанд бодисын солилцоог тэтгэх зорилгоор,амьтны гаралтай хоол хүнс хязгаарласан хоолны дэглэм бүхий өвчтөн, архинд донтох өвчин, халдварт өвчин ба даавар орлуулах эмчилгээний үед, айдас түгшүүр ба сэтгэл уналт бүхий өвчтөнд тус тус хэрэглэнэ

НАЙРЛАГА

Тиамины гидрохлорид 0,05 г Тарилгын нэрмэл ус 1 мл хүртэл

АНХААРУУЛГА

Витамин -ыг өндөр тунгаар булчин болон судсанд тарьж хэрэглэхэд анафилаксын урвал илэрч болзошгүй. Бэлдмэлийг их тунгаар хэрэглэхэд В комплексын бусад витамины метаболизм өөрчлөгдөнө.  Удмын харшил, харшил үүсгэж болзошгүй байдлууд гипертони өвчин зэрэгт тиамины бромидыг хэрэглэхгүй.  Мэдрэлийн системийн мэдрэг чанар ихэссэн, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэвэл зохино. Тиамины витамин  (пиридоксин), цианокобламинтай зэрэг тэрчлэн нэг шпризэнд пенициллин, стрептомицин, РР витаминтай хольж хэрэглэхийг цээрлэнэ. Гэрлээс хамгаалж сэрүүн газарт хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883