Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 71-3 тоот

Хүний нөөцийн газар

Хүний нөөцийн ажилтан нь хариуцсан компани, бизнесийнхээ стратегийн түнш, бизнесийн хамтрагч байж хүний нөөцийг зөв удирдан, зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилладаг.

Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд нийцэж, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, талентуудыг татах, тогтвортой ажиллуулах бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сургалт хөгжлийн бодлого

  1. Сургалт хөгжил, карьер төлөвлөлт, залгамжлалын бодлогыг сайжруулж ажиллах
  2. Ажлын байр бүрээр карьер төлөвлөлтийн зураглалыг оновчтой тодорхойлох
  3. Залгамжлалын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах
  4. Сургалтын хэрэгцээг оновчтой тодорхойлж техник технологийн дэвшил, программ хангамж, ажилтны мэргэжлийн болон суурь ур чадваруудыг системтэйгээр олгох
  5. Нөхцөл байдалтай уялдуулж ур чадвар хөгжүүлэлтийн онлайн платформ ашиглах
  6. Монос Групп компанид ажилласнаар бид шилдгийн шилдэг болж чаддаг. Жил бүр Монос Группийн хэмжээнд Монос Цэцэглүүлэгч шилдэгийн шилдгүүдээ тодруулан, шилдэг ажилтнууд амжилтын түүх, туршлагаа хамт олондоо хуваалцдаг хөтөлбөр юм.
Баг, Хамт олон

Маргаашийн Манлайлагч Залуус ТББ

Монос Группийн топ төвшний менежерүүдийн төлөөллөөс бүрдсэн executive клуб бөгөөд өрсөлдөхүйц чадварлаг удирдагч, манлайлагчдыг Монос группээсээ төрүүлэх зорилгоогоор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

MENTOR PROGRAM

Мэдлэг, чадвар, туршлагатай ажилтанууд шинэ ажилтанууддаа компанийн алсын хараа, эрхэм зорилго, ажлын өдөр тутмын мэдвэл зохих зүйлсийг таниулах, хариуцах ажил үүргийг бүрэн гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, дадлага олгох, чиглүүлэх, зөвлөх чиглэлээр дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө

Ажилтнуудаасаа хувийн хөгжлийн төлөвлөгөөг авч ерөнхий болон чиг үүрэг, мэргэжлийн ур чадварын хэрэгцээг тодорхойлох, ажил мэргэжилдээ өсөх, гүйцэтгэлээ сайжруулах нөхцөл бололцоог олгож, АЖИЛТНЫ ХӨГЖЛӨӨС БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байна.

Хувь хүний хөгжлийн сургалт

Монос Группийн хамаарал бүхий компаниуд тус бүр дотооддоо хөтөлбөр гарган тодорхой хугацааны давтамжтайгаар хувь хүний хөгжлийн сургалтыг тасралтгүй зохион байгуулдаг.

Онлайн платформ нэвтрүүлэлт

Ажилтнуудаа зайнаас тасралгүй сурч хөгжих, мэдлэг мэдээлэл авах боломжоор ханган онлайн сургалтын цогц платформыг ашигладаг.

“WELCOME TO MONOS”-BUS TOUR Шинэ ажилтны чиглүүлэх сургалт

Монос Группийн хамаарал бүхий компаниудад шинээр орсон ажилтнууддаа байгууллагын соёл, үүсэл хөгжил, үйлдвэрлэлийн компаниудын процесстэй танилцуулах, ажлын байран дээр гарахад бэлтгэх зорилгоор улирал тутам зохион байгуулагддаг.

MONOS MORNING 17

Монос Группийн эртэч ажилтнууддаа зориулан удирдлагын манлайлал, цаг үеийн эрэлттэй мэдээллийг хүргэх, идэвхижүүлэх зорилгоор сар бүр тогтмол өглөөний уулзалтыг зохион байгуулдаг.

Эхлэл амжилт

Монос Групп компанид ажилласнаар бид шилдгийн шилдэг болж чаддаг. Жил бүр Монос Группийн хэмжээнд Монос Цэцэглүүлэгч шилдэгийн шилдгүүдээ тодруулан, шилдэг ажилтнууд амжилтын түүх, туршлагаа хамт олондоо хуваалцдаг хөтөлбөр юм.

Мэргэжил бүхэн сайхан

Монос Группийн хамаарал бүхий компаниудын ажилтнуудын ажлын уялдаа холбоо, мэргэжил бүрийн онцлог давуу тал, кмпанийн брэндингийг таниулах зорилготой контентийг ажилтнууддаа хүргэдэг.

“Pharmacist” Клуб

Монос Группийн эрхэмлэх үнэт зүйл, алсын хараа, зорилго, үйл ажиллагааны зарчмыг эрхэм болгон эмзүйн мэргэжилтнүүдийн нийтлэг эрх ашиг, санал бодлыг илэрхийлэн хамгаалж Монос Группээс баримтлах бодлогод тусгах, эмзүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эмийн мэргэжилтний нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөх шилдэг хамт олныг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

60 секунд 30 асуулт

Монос Группийн нийт ажилтнуудыг эрхэм зорилго, үнэт зүйлсийнхээ төлөө нэгдсэн нэг хүсэл эрмэлзэлтэй болгох зорилгын хүрээнд асуулт хариулт бүхий контентийг бэлтгэн хүргэдэг.

18001883