Бидний ололт амжилт
Монгол Улсын хамгийн анхны хувийн хэвшлийн үйлдвэрлэл, худалдааны “Монос” эм, гоо сайхны жижиг үйлдвэрлэл худалдааны компани байгуулагдаж 1990 оны 09 сарын 17-нд гэрчилгээгээ авлаа.
Уг үйлдвэрийн дэргэд “Зохион бүтээх тасаг” /ЭСХ/ байгуулж “Цэр ховхлох зэхмэл”, “Ходоодны зэхмэл” болон “Булга”, “Марал” тэжээлийн тос зэрэг бүтээгдэхүүнийг зохион бүтээж үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж байв.