Насоринс хамар угаах иж бүрдэл (хүүхэд)
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- Алхам 1: Гараа сайтар угааж цэвэрлэх, баллоны тагийг нээж зохих хэмжээ хүртэл нь буцалсан бүлээн ус хийнэ.
- Алхам 2: Хамрын хөндийг цэвэрлэх давснаас 1 - ширхэгийг хийж, тагийг сайтар таглаж, хуруугаараа баллоны нүхийг дарж сэгсэрнэ.
- Алхам 3: Толгойгоо бага зэрэг тонгойлгож, баллоны нүхийг хамартаа тулгаж амаа ангайж КА гэсэн авиаг гаргаж угаана.
- Алхам 4: Баллоныг гараар зөөлөн даралт өгч шахахад уусмал нөгөө хамрын нүхээр гадагшилна. Хоёр хамрын хөндийг ээлжлэн угаана.
- Алхам 5: Хамрын хөндийгөөс уусмалын үлдсэн хэсгийг гадагшлуулахын тулд толгойгоо баруун, зүүн тийш хазайлган үйлдлийг давтана.
ТАЙЛБАР
1. Гиалуроны хүчил- Хамрын хөндийг зөөллөж чийгшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй.
2. Харшил үүсгэгч аллергинийг цэвэрлэж харшлын шинж тэмдгийг багасгана.
3. Нян, вирусийг цэвэрлэж халдварыг бууруулна.
4. Хамрын хөндийгөөс ялгарах эмгэг ялгадасыг цэвэрлэнэ.
5. Үүний дараа хамрын цацлага хэрэглэвэл үр дүн сайжирна.
6. Хамрын самалдагийг агшааж, хамрын амьсгалыг чөлөөлнө.
7. Хамрын салст бүрхэвчийн эмгэг ялгадасыг багасгаж, хамрын хуурайшилтаас сэргийлнэ.
НАЙРЛАГА
Натрийн хлорид
Натрийн бикарбонат
Гиалуроны хүчил
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг хүмүүс
1. Хамар битүүрсэн үед хамрын цацлага цацсаны дараа хэрэглэнэ.
2. Хэрэглэх үед чих рүү даралт очиж байвал хэрэглэхийг хориглоно.
3. Цэвэршүүлсэн ус эсвэл буцалгасан бүлээн ус хэрэглэнэ. /Буцалсан хэт халуун ус хэрэглэхгүй/
4. Бүтээгдэхүүний хэрэглэх давтамж, үргэлжлэх хугацааг эмч, эм зүйчийн зааврын дагуу, өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
5. Уг бүтээгдэхүүнийг зөвхөн хамрын хөндийг цэвэрлэх зориулалтаар ашиглана.
6. 5-аас доош насны хүүхэд асран хамгаалагчийн заавраар хэрэглэнэ.
7. Угаагчийг өөр хүнд шилжүүлэхгүй байх.