Монгол улс, Улаанбаатар хот

Насоринс плас №50 - хамар угаах уусмал том хүн

Код: 0111237 Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Вирус, бактерийн гаралтай ханиад томуу
  • Харшлын гаралтай хамар битүүрэл
  • Тоос тоосонцор, орчны бохирдол, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх
  •  Хамрын хагалгааны дараа, эмийн эмчилгээний үр дүнг сайжруулахад хэрэглэнэ.
ТАЙЛБАР

1. Гиалуроны хүчил- Хамрын хөндийг зөөллөж чийгшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй. 

2. Харшил үүсгэгч аллергинийг цэвэрлэж харшлын шинж тэмдгийг багасгана.

3. Нян, вирусийг цэвэрлэж халдварыг бууруулна.

4. Хамрын хөндийгөөс ялгарах эмгэг ялгадасыг цэвэрлэнэ.

5. Үүний дараа хамрын цацлага хэрэглэвэл үр дүн сайжирна.

6. Хамрын самалдагийг агшааж, хамрын амьсгалыг чөлөөлнө.

7. Хамрын салст бүрхэвчийн эмгэг ялгадасыг багасгаж, хамрын хуурайшилтаас сэргийлнэ.

НАЙРЛАГА

Натрийн хлорид
Натрийн бикарбонат
Гиалуроны хүчил

АНХААРУУЛГА

1. Хамар битүүрсэн үед хамрын цацлага цацсаны дараа хэрэглэнэ.

2. Хэрэглэх үед чих рүү даралт очиж байвал хэрэглэхийг хориглоно.

3. Цэвэршүүлсэн ус эсвэл буцалгасан бүлээн ус хэрэглэнэ. /Буцалсан хэт халуун ус хэрэглэхгүй/

4. Бүтээгдэхүүний хэрэглэх давтамж, үргэлжлэх хугацааг эмч, эм зүйчийн зааврын дагуу, өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

5. Уг бүтээгдэхүүнийг зөвхөн хамрын хөндийг цэвэрлэх зориулалтаар ашиглана.

6. 5-аас доош насны хүүхэд асран хамгаалагчийн заавраар хэрэглэнэ.

7. Угаагчийг өөр хүнд шилжүүлэхгүй байх.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883