Монгол улс, Улаанбаатар хот

Веркод 30мг №100

Код: 0106601 Жоргүй
8,900₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрэгсэд өвдөлт намдаах зорилгоор өдөрт 30-60 мг-аар 4 цагийн зайтай (хамгийн ихдээ 240 мг хүртэл) ууж хэрэглэнэ. Суулгалтыг намдаах зорилгоор өдөрт 15–60 мг тунгаар 3-4 удаа. Хуурай ханиалга намдаахын тулд өдөрт 15 - 30мг  тунгаар 3-4 удаа хэрэглэнэ. 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд шаардлагатай гэж үзвэл өвдөлт намдаах зорилгоор 30-60 мг-аар 6 цаг тутамд (хоногт 240мг-ээс хэтрэхгүй) ууж хэрэглэх ба эмийг 3-аас дээш хоног хэрэглэж болохгүй. Хэрвээ өвдөлт нь 3 өдрийн дотор сайжрахгүй бол эмчид хандан зөвлөгөө аваарай.

ТАЙЛБАР

Энэ бүтээгдэхүүнд кодеин агуулагддаг. Кодеин нь “опиоидын  буюу наркотик өвдөлт намдаах эм” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарагддаг  эм юм. Түүнийг  дангаар нь болон парацетамол гэх мэт  наркотик бус  өвдөлт намдаах бүлгийн  эмүүдтэй хослуулан хэрэглэж болно. Бага ба  дунд зэргийн өвдөлтүүд, 12 - с  дээш насны хүүхдэд  өөр бүлгийн эмэнд (жишээ нь парацетамол эсвэл ибупрофенд) үр дүн багатай байгаа дунд зэргийн өвдөлтийг богино хугацаанд хөнгөвчлөх зорилгоор хэрэглэж болно. Хуурай ханиалга, суулгалтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Нэг шахмал бүрт 30 мг кодеин  фосфат  ВП агуулагдана.

АНХААРУУЛГА

Арьсны тууралт, загатнаа, нойрмоглох,  нозоорох, ядарч сульдах, толгой эргэх, өтгөн хатах, дотор муухайрч бөөлжис цутгах, ам хатах, хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883