Веркод 30мг №10 /МТ/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Кодеин фосфатын шахмалыг Та яг эмчийн заасанчлан хэрэглээрэй. Насанд хүрэгсэд: Өвдөлт намдаах зорилгоор - өдөрт 30-60 мг-аар 4 цагийн зайтай (хамгийн ихдээ 240 мг хүртэл) ууж хэрэглэнэ. Суулгалтыг намдаах зорилгоор - өдөрт 15 – 60 мг тунгаар 3-4 удаа. Хуурай ханиалга намдаахын тулд - өдөрт 15 - 30мг тунгаар 3-4 удаа хэрэглэнэ. 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд: Шаардлагатай гэж үзвэл өвдөлт намдаах зорилгоор 30-60 мг-аар 6 цаг тутамд (хоногт 240мг-ээс хэтрэхгүй) ууж хэрэглэх ба эмийг 3-аас дээш хоног хэрэглэж болохгүй. Хэрвээ өвдөлт нь 3 өдрийн дотор сайжрахгүй бол эмчид хандан зөвлөгөө аваарай.
ТАЙЛБАР
Энэ бүтээгдэхүүнд кодеин агуулагддаг. Кодеин нь “опиоидын буюу наркотик өвдөлт намдаах эм” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарагддаг эм юм. Түүнийг дангаар нь болон парацетамол гэх мэт наркотик бус өвдөлт намдаах бүлгийн эмүүдтэй хослуулан хэрэглэж болно. Кодеин фосфатын шахмалыг дараах эмгэг ба шинж тэмдгүүдийн үед хэрэглэдэг. Бага ба дунд зэргийн өвдөлтүүдийн үед өвдөлт буулгах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй үйлчлэгч бодис: Нэг шахмал бүрт 30 мг кодеин фосфат ВП агуулагдана. Туслах бодисууд: жижиг талстат целлюлоз, натрийн метилпарабен, натрийн пропилпарабен, тальк, стеарат магни, цардуулт натрийн гликолят, цахиурын коллоидон диоксид
АНХААРУУЛГА
Арьсны тууралт, загатнаа, амьсгалахад төвөгтэй болох, ихээр хөлрөх, нилдээ эсвэл нүүрний арьс улайх, Ходоод гэдэсний эрхтэн тогтолцоонд - өтгөн хатах, дотор муухайрч бөөлжис цутгах, ам хатах, хэвлийгээр өвдөх (цөсний сувгийн агчилтаас үүдэлтэй байж болно)