Антигриппин /Том хүн/ №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд болон 15-аас дээш насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 2-3 удаа ууна. Шахмалыг 200 мл 30-40‘С-ийн усанд хийж сайн уусгаад шууд ууна. Хоол идсэний дараа ба дараагийн хоол 2-ын хооронд уувал тохиромжтой. Хоногийн дээд тун 3 шахмал байна. Эмийн тунгийн хоорондох зай хамгийн багадаа 4 цаг байх ёстой. Бөөр болон элэгний өвчтэй, өндөр настай өвчтөнд эмийн тун хоорондох зай 8 цагаас багагүй байх ёстой.
ТАЙЛБАР
Парацетамол нь өвчин намдаах болон халуун бууруулах үйлчлэлтэй. Толгойн өвдөлт ба бусад төрлийн өвдөлт намдаах болон халуун бууруулна. Аскорбины хүчил (витамин С) нь нүүрс усны солилцоонд оролцох, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ. Хлорфенамин нь Н1 гистамины тосуур хориглогч ба харшлын эсрэг үйлчилгээтэй, хамрын амьсгалыг чөлөөлөх, хамар битүүрэх, найтаах, нулимс гарах, нүд улайх болон загатнахыг бууруулах үйлчилгээтэй. Халдварт болон үрэвсэлт өвчинг дагалдаж өндөр халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, үе мөч болон булчингийн өвдөлт, хамар битүүрэх, хоолой өвдөх, хамрын дайврын хөндийн үрэвслийн үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Парацетамол 500мг, Хлорфенамин малеат 10мг, Аскорбины хүчил 200мг. Туслах бодис натрийн гидрокарбонат 826,4мг, лимоны хүчил 950,4мг, сорбитол 700мг, повидон 25мг, натрийн сахаринат 30мг, натрийн карбонат 93мг, макрогол 70мг, натрийн лаурилсульфат 0,2мг, лаймын амт оруулагч (анхилуун жимсний амт <Лайм>) 95,мг.
АНХААРУУЛГА
Парацетамол, аскорбины хүчил, хлорфенамин болон бусад төрлийн эмэнд хэт мэдрэг байх, хоол боловсруулах замын улайт болон шархлаат үрэвсэлтэй (хурц үе), бөөрний болон элэгний хүнд хэлбэрийн дутагдал, архидалт, хаалттай глауком, хүүхдэд (15 нас хүртэл), жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэнэ.