Виталипид Н том хүн 10мл №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд ба 11-ээс дээш насны хүүхдэд тун нь 10 мл буюу 1 ампул байна. Виталипид N-ийг дусааж эхлэхийн өмнө ариун нөхцөлд Интралипидэд нэмнэ. Тухайн уусмалыг зөөлөн сэгсэрч хольсны дараа дуслаар тарина. Насанд хүрэгсдийн Виталипид N-ийг Солувит N-ын уусмалтай хольж болно. Нэг флакон Солувит N-ын уусмалыг ариун нөхцөлд 10 мл Виталипид N-ээр буюу эсвэл Интралипидээр найруулан хольж дуслаар тэжээх дэглэмийн дагуу хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Виталипид N нь насанд хүрэгсдийн тосонд уусдаг А, Д2, Е, болон К1 витаминыг агуулдаг бөгөөд эдгээрийг бүрэн нөхөх шаардлагатай өвчтөний нэг өдрийн хэрэгцээг судсаар тарьж хангах боломжтой.
НАЙРЛАГА
10 мл буюу нэг ампулд агуулагдах витамины найрлага Амин дэм А 0.99 мг, Амин дэм Д2 5 мкг, Амин дэм Е 9.1 мг, Амин дэм К1 0.15 мг, Буурцагны цэвэршүүлсэн тос 1 гр, Өндөгний цэвэршүүлсэн фосфолипид 0.12 гр, Глицеролын ангидрид 0.22 гр, Натрийн гидрохлорид рH 8мг
АНХААРУУЛГА
Виталипид N нь амин дэм К1 агуулдаг учир кумарины цус бүлэгнэлтийн эсрэг үйлдлийг саатуулах нөлөө үзүүлж болзошгүй. 2-10°С-ийн хэмд харанхуй газар хадгална.