Юнитрексат 50-50мг-2мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Метотрексат нь ревматойд артрит, хүнд хэлбэрийн хайрст үлд, хавдрын үед эмчилгээнд бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүний эсрэг хэрэглэгддэг. Метотрексатыг хөхний хорт хавдар, толгой хүзүүний эпидермойд хорт хавдар, микозын фунгойдын үед, (Т эсийн лимфома), уушигны хорт хавдар, тэр дундаа жижиг эсийн болон хайрст эсийн хавдарын үеийн эмчилгээнд дангаар болон бусад хавдрын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 мл тус бүрт Метотрексат 25 мг, Натри хлорид 4.9 мг, Натрийн гидроксидыг pH тааруулахаар тохирох тунгаар, тарилгын ус тохирох тунгаар агуулна.
АНХААРУУЛГА
Дотор муухайрах болон хэвлийн дистресс зэрэг гаж нөлөөнүүд элбэг тохиолдоно. Мөн сэтгэл түгших, ядрах, даарах, халуурах, толгой эргэх халдварын эсрэг дархлаа буурах нөлөө илэрч болно.