Кокорбоксилаза 50мг/2мл №5
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Булчинд тарих ба арьсан дор венийн судсанд ховор хийнэ. Эмчлэгч эмч тунг тогтооно.
ТАЙЛБАР
Мэдрэлийн эдийг тэжээх, зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг хангана. Элэг ба шижингийн ком, комын урьдал үе, чихрийн шижин болон бусад өвчнүүдийн үеийн хүчилшил, цусны эргэлтийн архаг дутагдал, титэм судасны дутагдал, зүрхний булчингийн шигдээс, судасны түгээмэл хатуурлын хөнгөн хэлбэр, элэг, бөөрний дутагдлын үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйллчлэгч бодис 1 туншил болон флаконд 50 мг кокарбоксилаз гидрохлорид, үйлчлэгч бодис натри карбонат.
АНХААРУУЛГА
Мэдрэлийн систем харшлын урвал ялангуяа хэт мэдрэгшлийн урвал илэрч болно. Загатнаа, тууралт, чонон хөрвөс, анафилаксийн шок үүсэх шинж тэмдэг илэрч болох ба судсаар тарьж хэрэглэхэд гипереми, загатнаа, тарьсан хэсэг газарт хаван үүснэ.