Норов-7 №10 /Цэдэнсодном Чулуунбаатар/
4,250₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг 250 мл орчим усанд хийж зөөлөн буцалгаж 100 мл орчим ширгээсний дараа шүүж бүлээнээр нь ууна. /Эмчийн заавраар хэрэглэнэ/
ТАЙЛБАР
Уушигны өвчний бэлдмэл. Эс боловсорсон халууныг боловсруулах, сарнисныг хураах, нянг нядлах чадалтай. Эс боловсорсон халуун, сарнисан халуун ба сарних хэлбэрийн шар өвчин, шинэ, хуучин хижиг, тагшуур, хий, цус хямарсан халуун, хий, шар, бадган хямарсаныг анагаана.
НАЙРЛАГА
Ар үр, бар үр, жүр үр, мана, лидэр, гандигар, цагаан гаа гэсэн 7 найрлагатай.
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Норов-7 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ.