Монгол улс, Улаанбаатар хот

Мана-4 №10 /Цэдэнсодном Чулуунбаатар/

Код: 0107649 Үйлдвэрлэсэн улс: Монгол Жоргүй
4,250₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг 250 мл орчим усанд эсвэл хонины борив, тойгны ястай хамт хийж зөөлөн буцалгаж 100 мл орчим ширгээсний дараа шүүж халуун бүлээнээр нь ууна. /Эмчийн заавраар хэрэглэнэ/

ТАЙЛБАР

Уушиг, хоолойн өвчний бэлдмэл. Хижиг, халуун, цайвар бор бадгана, цусан хатгалгыг дарах, шинэ халууныг боловсруулан, үрэвсэлийг дарж, муу цусыг тархаах чадалтай. Хамрын болон хоолой барьсан ханиад дөнгөж эхэлж байх үед, ханиалгын эхний үе, бага зэрэг халуурах, сүүж, бэлхүүс, яс үес өвдөх, бие хямрах, даардас хүрэх, хамар бөглөрөх, найтаалгахад мөн настай хүмүүсийн хий, цус хямарч, цусны даралт хэлбэлзэх, анх үеийн хижгийн халууныг боловсруулж, цус шараар толгой өвдөх, хоосон халуун хий, цусан хатгалга, хий цус хямарч цээж агсах зэргийн үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

 Мана, лидэр, гандигар, цагаан гаа гэсэн 4 найрлагатай.

АНХААРУУЛГА

Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Мана-4 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883