Монгол улс, Улаанбаатар хот

Лефлоцин 5мг/мл 100мл - тарилгын шингэн

Код: 0108520 Үйлдвэрлэгч: Юрия фарм Бренд: Юрия фарм Үйлдвэрлэсэн улс: Украин Жоргүй
13,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. 

ТАЙЛБАР

Уушгины хатгалгаа, бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар, түрүү булчирхайн архаг халдвар, арьс, арьсан дорх өөхөн эд, булчин буюу зөөлөн эдийн халдвар, зарим онцгой тохиолдолд тарилгын уусмалыг боомын уушгины хэлбэрээр өвчлөх болон боом өвчнийг үүсгэх бактериар үүсгэгдсэн эмгэгийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

НАЙРЛАГА

100 мл тарилгын уусмал нь 500 мг левофлоксациныг левофлоксацин гемигидрат хэлбэрээр агуулна.

АНХААРУУЛГА

Левофлоксацин болон бусад хинолины бүлгийн моксифлоксацин, ципрофлоксацин зэрэг антибиотикууд, мөн бэлдмэлийн найрлага дахь бодист (найрлага хэсгийг үзнэ үү) харшилтай, хүүхэд ба өсвөр насныхан, жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа болон хөхүүл эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Нойр өөрчлөгдөх, толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, тариа хийсэн газар харшлах, бусад нян, мөөгөнцөрийн тоо өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883