Метронидазол-Акос 5мг/мл 100мл №1 - тарилгын шингэн
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмчийн жорын дагуу венийн судасаар тарьж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Метронидазол нь төрөл бүрийн агааргүйтэл нян, ялангуяа Bacteroides fragilis нянгийн эсрэг идэвхтэй нөлөөлдөг. Түүний үйлдлийн механизм нь агааргүйтэл эсвэл бичил агаартан бичил биетэн, мөн хүчилтөрөгчгүй эсвэл бага хүчилтөрөгчтэй эсэд сонгомолоор хортой нөлөө үзүүлдэг онцлогтой. Агааргүйтэн бактерууд буюу түүнд мэдрэг эмгэг төрөгчид, ялангуяа Bacterroides fragilis болон метронидазол шууд үхүүлэх нөлөө үзүүлж чадахуйц бактераар үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Хэвлийн хөндийн болон бага аарцгийн мэс ажилбарын дараа агааргүйтэн нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
100м уусмалд Метронидазол 0.5 гр
АНХААРУУЛГА
Цусны эсийн эмгэгтэй эсвэл төв мэдрэлийн системийн ноцтой эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн үед түүнийг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Хэрэв түүнийг жирэмсэн үед хэрэглэх зайлшгүй шаардлага тохиолдвол богино хугацаанд өндөр тунгаар хэрэглэж болохгүй. Ходоод гэдэс эвгүйрхэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, хэл өнгөртөх, ам хатах, эвгүй зүйл амтагдах, толгой өвдөх, арьсан дээр тууралт, нойргүйдэх, ядрах, шээхэд эвгүйрхэх эсвэл шээс бараан болох гарах гэх мэт шинжүүд илэрч болзошгүй.