Ноксан 40мг/04мл №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Мэс заслын шалтгаант венийн судасны бүлэгнэл эмгэг үүсэлтээс урьдчилан сэргийлэлтэнд, гемодиализын үед экстракорпориал эргэлтэнд бүлэгнэлт үүсэлтээс сэргийлэх, уушигны эмболи болон хавсраагүй гүний венийн бүлэгнэлтийн эмчилгээнд, тогтворгүй бах, зүрхний булчингийн шигдээсийн үед аспиринтэй хослуулан эмчилгээнд хэрэглэх, зүрхний дутагдал, амьсгалын дутагдал, хүнд хэлбэрийн халдвар, хэрлэгийн эмгэг зэрэг цочмог өвчлөлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд гүний венийн бүлэгнэлтээс урьдчилан сэргийлэх, цочмог зүрхний булчингийн шигдээсийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Эноксапарин натри 40мг
АНХААРУУЛГА
Эноксапарин натри, гепарин, бага молекул жинт гепарины уламжлалд хэт мэдрэг, хурц цус алдалт, цусны бүлэгнэлтийн эмгэг, ходоод гэдэсний шархлааны идэвхтэй үед хэрэглэхийг хориглоно. Цус алдалт, цусны ялтас эс багасах, арьсан дор тарихад хэсэг газарт хөнгөн цочрол өвдөлт үүсч болзошгүй.