Гентамицин К 80мг 2мл №10
21,000₮
117 · салбарт нөөцтэй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Бактерийн эсрэг эмүүдэд тэсвэртэй гентамицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн эмгэгүүд болох хэвлийн гялтангийн үрэвсэл, зүрхний дотор ханын үрэвсэл, уушгины хатгаа, уушгины буглаа, бөөр, шээс дамжуулах замын халдварт өвчин түлэгдэлт болон бусад халдварт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
1 мл (1 туншил) тарилгын уусмалд 40 мг гентамицин сульфат агуулагдана. Туслах бодис: метилгидроксибензоат, пропилгидроксибензоат, динатри эдетат, натри бисульфит, тарилгын шингэн.
Арьсаар туурах, хавагнах, загтнах, Венийн судсаар тарьж хэрэглэхэд тарьсан хэсэгт үрэвсэх, судас үрэвсэх шинж тэмдэг илэрч болно.