Падолмин №10 - Сабатрейд ХХК
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд 1-2 бүрээсээр хоногт 2-3 удаа (эхний тун 1 бүрээс) ууж хэрэглэнэ. 6-аас дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн хагасаар хэрэглэнэ. Эсвэл эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Ханиад толгойн өвдөлт, булчингийн өвдөлт хамрын битүүрэл бүхий яс ба үе мөчний өвдөлт зэрэг янз бүрийн нусгайрах, хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, ханиад болон улирлын шалтгаантай харшлын холбоотой үүссэн дайвар хөндийн үрэвсэл, гистаминаар үүсгэгдсэн хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хавьлын дерматит, тууралт, чонон хөрвөс, халуурах, чичрэх, нусгайрах зэрэг амьсгалын дээд замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Парацетамол 325 мг, хлорфенирамин малеат 4 мг
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгийн аль нэгэнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Зарим тохиолдолд элэгний эсийн дутагдал, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, түрүү булчирхайн томрол, багтрааны өвчин хөдлөл, жирэмсний сүүлийн 3 сард болон нярай хүүхэд хэрэглэхгүй. Хлорфенирамин ам хатах, харааны дасан зохицох чадвар алдагдах шээс хаагдах, хөлрөх, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрнэ. Парацетамол харшлын урвал, ховор тохиолдолд тромбоцитын тоо цөөрөх шинж ажиглагдана.