Монгол улс, Улаанбаатар хот

Лансопрол 30мг №14 - Шахмал

Код: 0107593 Үйлдвэрлэгч: Nobel Pharma Бренд: Nobel Pharma Үйлдвэрлэсэн улс: Турк Капсул Жоргүй
11,500₮
2 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. 

ТАЙЛБАР

Шархлааны эсрэг эм ба ходоод улаан хоолойн сөөргөөний эмчилгээнд зориулсан эм. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ, улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, H.pylori-той холбоотой шархлаа өвчний эмчилгээнд тохирсон бактерийн эсрэг эмтэй хамт Helicobacter pylori (H.pylori)-г устгах зорилгоор хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт, ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээний үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1 шахмалд лансопрол 30мг агуулагдана.

АНХААРУУЛГА

Лансопразол болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, ходоод гэдэсний хорт хавдар, жирэмсэн ба хөхүүл үе,  18 хүртэл насны хүүхэд болон өсвөр насныхан хэрэглэхгүй. Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, хэвлий орчим өвдөх, өтгөн хатах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам эсвэл хоолой хатах, элэгний ферментийн түвшин ихсэх, чонон хөрвөс, загатнаа, тууралт, сульдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. 

САЛБАР ТУС БҮРИЙН ҮЛДЭГДЭЛ

Аль салбар танд ойр вэ?

Салбар хайх

Салбарын нэр эсвэл хаягаар хайна уу.

Монос - Энканто ФМ БЗД, 26-р хороо, Олимпийн гудамж, Оргил худалдааны төвийн байранд
1.00 ш 77990009 09:00 — 21:40 Чиглэл

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883