Небилет 5мг №14 - Шахмал
22,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Небилет нь зүрхний хэм олшролыг доошлуулж зүрхний шахуургын үүргийг хянаж байдаг. Небилет бэлдмэл нь мөн түүнчлэн судас тэлэх үйлдэлтэй учраас даралт бууруулдаг учраас артерийн даралт ихсэлтийн (артерийн гипертензи) үеийн эмчилгээнд хэрэглэдэг. Тогтвортой, зүрхний хөнгөн болон дунд хэлбэрийн архаг дутагдлын үед 70 болон түүнээс дээш насны ахмадуудад стандарт эмчилгээнд нэмэлтээр хэрэглэдэг байна.
НАЙРЛАГА
Нэг шахмалд 5мг небиволол агуулагдана.
АНХААРУУЛГА
Толгой өвдөх, дүлийрэх мэдрэмж, ядрах мэдрэмж, өвөрмөц загатнаа, хатгуулж, чимхүүлж байгаа мэт мэдрэмж, суулгалт, өтгөн хаталт, дотор муухайрах, хөл, гарын хаван, зүрхний цохилтын тоо цөөрөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.