Натри хлорид 0,9%-250мл /хятад/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Венийн судас, арьсан дор тарихаас гадна шулуун гэдсэнд бургуй байдлаар хэрэглэнэ. Насанд хүрэгчд: хоногт 500-3000 мл хүртэл Хүүхэд: нас болон биеийн жингээс хамааран хоногт 20-100 мл тунгаар тарьж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Хордлого, хорт биж, холер, удаан хугацаагаар бөөлжих, цочмог цус алдалт, шок, шингэн алдалт, гипохлореми, гипонатриеми зэргийн үед шингэн сэлбэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн шарх, нүд, хамрын салстыг угаах зорилгоор гадуур хэрэглэх бөгөөд янз бүрийн шингэн эмийн бэлдмэлүүдийг бэлтгэхэд уусгагч бодис болгон ашигладаг.
НАЙРЛАГА
1 мл уусмалд 9 мг натрийн хлорид агуулагдана.
АНХААРУУЛГА
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, гипернатриеми, гиперхлореми, цусны урсгалын өөрчлөлт ба тархины хаван, кортикостероидуудыг их тунгаар хэрэглэж байгаа үед хэрэглэхийг хориглоно. Зүрхний дутагдал, уушиг зүрхний өвчин, бөөрний ялгаруулах үйл ажиллагааны өөрчлөлт, артерийн даралт ихдэлт, элэгний өвчин, хавдар, биед натри хуримтлуулдаг эм хэрэглэж байгаа болон өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ. Натрийн хлоридын изотоник уусмалыг их хэмжээгээр хэрэглэснээс бие махбодод ацидоз болох, биед шингэн ихээр хуримтлагдах, бие махбодоос кали их хэмжээгээр гадагшлах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.