Монгол улс, Улаанбаатар хот

Натри хлорид 0,9%-100мл /орос/

Код: 0534002 Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Венийн судас, арьсан дор тарихаас гадна шулуун гэдсэнд бургуй байдлаар хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд хоногт 500-3000 мл хүртэл, хүүхдэд нас болон биеийн жингээс хамааран хоногт 20-100 мл тунгаар тарьж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Физиологийн уусмал. Бүх төрлийн хордлого, хорт биж, холер, удаан хугацаагаар бөөлжих, цочмог цус алдалт, шок, шингэн алдалт, гипохлореми, гипонатриеми зэргийн үед шингэн сэлбэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн шарх, нүд, хамрын салстыг угаах зорилгоор гадуур хэрэглэх бөгөөд янз бүрийн шингэн эмийн бэлдмэлүүдийг бэлтгэхэд уусгагч бодис болгон ашигладаг.

НАЙРЛАГА

1 мл уусмалд 9 мг натрийн хлорид агуулагдана.

АНХААРУУЛГА

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, гипернатриеми, гиперхлореми, цусны урсгалын өөрчлөлт ба тархины хаван, кортикостероидуудыг их тунгаар хэрэглэж байгаа үед хэрэглэхийг хориглоно. Натрийн хлоридын изотоник уусмалыг их хэмжээгээр хэрэглэснээс бие махбодод ацидоз болох, биед шингэн ихээр хуримтлагдах, бие махбодоос кали их хэмжээгээр гадагшлах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883