Монгол улс, Улаанбаатар хот

Метронидазол 500мг №10 Ди эй ай

Код: 0107100 Үйлдвэрлэгч: Ди эй ай ХХК Бренд: Ди эй ай ХХК Үйлдвэрлэсэн улс: Хятад улс Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

ТАЙЛБАР

Мэс ажилбарын үеийн, ялангуяа хэвлийн хөндийн эрхтэнүүд болон шээсний замын эрхтэнүүдийн мэс ажилбарын үед, хэвлийн гялтангийн үрэвсэл,  ясны чөмөгний үрэвсэл, эмэгтэйчүүдийн халдварууд, тархи болон бага аарцгийн буглаа, уушгины буглаат хатгаа зэрэгт хэрэглэнэ. 

НАЙРЛАГА

Метронидазол 500мг

АНХААРУУЛГА

Хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, гэдэс агчиж өвдөх, өтгөн хатах, металлын амт амтагдах,  ам хатах, ам ба хэл үрэвсэх, нойр булчирхай үрэвсэх гаж нөлөө илэрч болно. Элэг баарний  дутагдалтай өвчтөнд  маш болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсний 2 дах болон 3 дах сард зөвхөн хэрэглэхээс өөр аргагүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөнө. Эмчилгээний явцад согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинит, эрэгтэйчүүдийн уретритын эмчилгээний үед бэлгийн харьцаанд орж болохгүй
 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883