Кетотифен 1 мг №100 - Ди эй ай ХХК
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд 1 мг шахмалаар өдөрт 2 удаа /өглөө, орой/ хооллох үедээ ууна. Шаардлагатай гэж үзвэл 2 мг-р өдөрт 2 удаа хэрэглэж болно. Хүүхдэд нас жинг харгалзан бага тунгаар 1/3-1/2 шахмалаар 2 удаа/ хэрэглэнэ. Мөн тайвшруулах үйлдэлтэй эмэнд хэт мэдрэг хүмүүст эхлээд 0,5 мг-р өдөрт 1 удаа хэрэглэнэ
ТАЙЛБАР
Төрөл бүрийн харшлын урвалд дангаар Төрөл бүрийн харшлын урвалд дангаар эсвэл хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ. Ханиад амьсгалын дээд замын үрэвслийн үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Харшлын урвалын сэдрэлийн байдлаас урьдчлан сэргийлэх зорилгоор болон бронхын багтра өвчний өвчин хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, харшлын бронхит, ринит, дерматоз зэрэг харшлын үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
1 шахмалд Кетотифен 1м агуулагдана.
АНХААРУУЛГА
Бусад бүх эмийн адил гаж нөлөө үүсгэнэ. Гэхдээ энэ нь бүх хэрэглэгчдэд тохиолдохгүй. 10000-д 1 тохиолдоно. Арьсны тууралт, улайлт, уруул хагарах, арьс, нүд, амны орчим цэврүү үүсэх гэх мэт. Арьс болон нүд шарлах, өтгөн цайх, шээсний өнгө өөрчлөгдөх зэрэг холестазын шинж өгч болно. Уг бэлдмэлийн үйлчлэгч бодис болон туслах хэт мэдрэг бол хэрэглэхгүй. Жирэмсний эхний 3-н сард хэрэглэхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хэрэглэхгүй. Кортикостеройд эмчилгээтэй хавсрах үед кортикостеройдыг гэнэт зогсоохгүй. Нойрсуулах эмтэй хавсарч хэрэглэхэд үйлдлийг дэмждэг учраас хамт хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэх нь зүйтэй