Л-лизин асцинат 1мг/мл-5мл №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг венийн судсанд тарилгаар болон дуслаар хийнэ. Артерийн судсанд хийхийг хориглоно.Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Бэлдмэлийг гэмтэл, гэмтэлийн бус, мэс заслын дараах тархины хаван, тархинд цус харвалт, тархины даралт ихдэлт, хавагнах хам шинжийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ. Хэсэг газрын цусны эргэлтийн эмгэг, өвдөлтийн хам шинжтэй холбоотой хөдөлгөөн тогтолцооны оролцоотой зөөлөн эдийн хаван; нуруу, мөчдийн хаван, өвдөлтийн хам шинж; доод мөчдийн венийн судасны хүнд хэлбэрийн эмгэг нь хаван, үрэвслийн хам шинжтэй дагалдсан хүнд хэлбэрийн тромбофлебитын эсрэг эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис: 1 мл уусмалд 2,6- диаминогексан хүчлийн давс 1 г; Бусад: этанол (96%), пропилен гликол, тарилгын ус.
АНХААРУУЛГА
Жирэмсэн, хөхүүл үед уг бэлдмэлийг хэрэглээ эсрэг заалттай байдаг (эмчилгээний үед хөхөөр хоололтыг зогсооно).Эмийг 1-с доош насны хүүхдэд хориглоно. арьсны тууралт (цэврүүт, нөсөөт, эритематоз), загатнаа, халуун оргих, халуурах, чонон хөрвөс, толгой өвдөх, толгой эргэх, салганах, тал саа, тэнцвэр алдагдах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.