Монгол улс, Улаанбаатар хот

Небутамол 1мг/мл 2мл №10 - утлагын уусмал

Код: 0108524 Үйлдвэрлэгч: Юрия фарм Бренд: Юрия фарм Үйлдвэрлэсэн улс: Украин Жоргүй
23,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмчийн бичсэн жорын дагуу утлагаар утаж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Эмчилгээний тунгаараа гуурсан хоолойн булчинд байрлах бетта 2-адренорецепторт нөлөөлж гуурсан хоолойг тэлдэг. Үйлдэл нь богино хугацаанд илэрдэг (5 минутын дотор) тул ялангуяа гуурсан хоолойн сэдрэлээс сэргийлэх болон сэдрэлийг намжаах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой. Хүнд хэлбэрийн гуурсан хоолойн хурц багтраа өвчний үед яаралтай арга хэмжээ авах, гуурсан хоолойн багтраа өвчний удаан хугацааны архаг эмчилгээ хийхэд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

2 мл ампулд Сальбутамол сульфат 2 мг агуулагдана.

АНХААРУУЛГА

Сальбутамол сульфат болон уг бэлдмэлийн найрлагад байгаа аль нэг бодист хэт мэдрэг гэсэн асуумжтэй өвчтөнгүүдэд хэрэглэж болохгүй. Сальбутамол сульфатыг эмчийн заавраар, түүний хяналтанд хэрэглэнэ. Уг уусмалыг тарих болон ууж хэрэглэж болохгүй. Жирэмсний эхний гурван сар эм хэрэглэхэд тохиромжгүй байдаг тул шаардлагагүй бол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Сальбутамолын тунг өндөр хэмжээгээр хэтрүүлсэн тохиолдолд өвчтөний зүрхний хэм ихсэж болно. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883