Монгол улс, Улаанбаатар хот

Эритромицин 10000ЕД/г 10гр - Бэришфарм ХХК

Код: 0107787 Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэсэг газарт хэрэглэнэ. Тосон түрхлэгээс 0,5-1 см хэмжээтэй шахаж нүдний дээд доод зовхинд өдөрт 3 удаа хавчуулж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нярайн нүдний практикт, бактерийн гаралтай салстын үрэвсэл, зовнины үрэвсэл, зовхи-салстын үрэвсэл,  эвэрлэгийн үрэвслийн бүрдэл эмчилгээ зэрэгт өвчний  төрөл болон хүнд хөнгөн хэлбэрээс хамаарах боловч 14 хоногоос хэтэрч болохгүй. 

ТАЙЛБАР

Бактерийн өсөлт хөгжилтийг саатуулах антибиотик. Салстын үрэвсэл (ялангуяа нярайд), бактериар үүсгэгдсэн нүдний зовхи болон зовхи салстын үрэвсэл, мейбомит, бактериар үүсгэгдсэн нүдний эвэрлэгийн үрэвслийн бүрдэл эмчилгээнд, хламидаар үүсгэгдсэн нүдний салстын үрэвсэл, зовхи-салстын үрэвсэл, трахомийн эмчилгээнд, нярайн бленнореигоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис эритромицин (хуурай бодист ба идэвхит чанарт тооцсоноор 1000 мкг/мг) 0.01 гр, туслах бодис усгүй ланолин усгүй,  натрийн метабисульфит, вазелин

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн бодист хэт, мэдрэгшсэн, элэг ба  бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай, шарлалтын өгүүлэмжтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй. Хөхүүл үед хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хүүхдээ хөхөөр хооллохыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883