Монгол улс, Улаанбаатар хот

Панзинорм 10000ЕД №21

Код: 0103154 Үйлдвэрлэгч: KRKA, tovarna zdravil, d.d Бренд: KRKA, tovarna zdravil, d.d Үйлдвэрлэсэн улс: Словения Капсул Жоргүй
13,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бүрээсийг зажлалгүйгээр бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна.  Тунг өвчтөн бүрт тохируулж сонгоно. Эмчилгээг бага тунгаас эхэлнэ. Бүрээсийг 1-2 ширхгээр өдөрт 3 удаа үндсэн хоолны үед хэрэглэнэ.  Мөн хөнгөн хоолны үед ч хэрэглэж болно.

ТАЙЛБАР

Нойр булчирхайн архаг үрэвсэл, Ходоод ба гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг үрэвсэлт сөнөрөлт өвчин; хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтний хагалгааны (тайрах) буюу туяа эмчилгээний  дараа хавсарсан эмчилгээнд, хоол боловсруулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Липаза  10000ЕД, Амилаза 7200ЕД, Протеаза 400ЕД ферментийн идэвх бүхий гахайн  панкреатин агуулагдана. Туслах бодис:метакрилын хүчил – этакрилатын сополимер (1:1), триэтилцитрат, тальк, симетикон.

АНХААРУУЛГА

Тууралт, загатнаа, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах ба суулгах, ам ба хошного орчмын арьс цочрох зэрэг шинж илэрнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883