Фазлодекс 250мг/5мл №2 тарилгын уусмал тариуртай
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1 сарын зайтай 500 мг тунгаар эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн, эхний эмчилгээний тунгаас 2 долоо хоногийн дараа 500 мг тунгаар нэмэлт эмчилгээ хийнэ.
ТАЙЛБАР
Фазлодексийг эстрогений рецептор эерэг, хэсэг газрын буюу хөхөнд байрлалтай эсвэл метастаз буюу бусад эрхтэнд үсэрхийлсэн хөхний хорт хавдрыг эмчлэх зорилгоор цэвэршилтийн дараахь насны эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэнэ. Өмнө нь дааврын эмчилгээ хийлгэж байгаагүй эсвэл Эстрогений дааврын эсрэг эмчилгээний явцад болон дараа хавдар дахисан эсвэл эстрогений дааврын эмчилгээний явцад хавдрын явц түргэсч хүндрэх зэрэг тохиолдлуудад эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 тариур дахь 5 мл тарилгын уусмалд 250 мг фулвестрант агуулагдана.
АНХААРУУЛГА
Эмийн найрлагад орсон идэвхитэй бодис болон бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно. Эмийн бэлдмэлийг тарьсан газар үүссэн өөрчлөлтүүд, турж эцэх, дотор муухайрах, элэгний үйл ажиллагааг тодорхойлох ферментүүдийн түвшин ихсэх (АЛАТ, АСАТ, АФТ) зэрэг гаж нөлөө олонтаа бүртгэгдсэн.