Ясурамин 10мл №1 - тарилгын уусмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмчийн заалтаар хийнэ. Тунг өвчтөний биеийн онцлогт тааруулан тогтоож өгнө. 10мл тарилгын уусмалыг маш аажмаар судсанд шахаж хийнэ.
ТАЙЛБАР
Хондроитин сульфат натри ба натрийн салицилитын агуулсан тарилгын шингэнийг мэдрэлийн ёзоорын өвдөлт, бүсэлхийн мэдрэлийн өвдөлтийн шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмчийн заалтын дагуу өвчин намдаах эмэнд намдахгүй байгаа үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Хондроитин сульфат натри 200 мг, натрийн салицилат 400 мг. Туслах бодис натрийн бисульфит 6 мг, рН зохицуулагч (натрийн гидроксид, давсны хүчил. Өнгөгүйгээс цайвар шаргал өнгөтэй, бага зэрэг зуурамтгай тунгалаг шингэн.
АНХААРУУЛГА
Хэрэв өвчтөн харшил, чонон хөрвөс, гуурсан хоолойн багтраа, хамрын харшил, хүнсний болон бусад эмэнд харшилтай бол, элэг буюу бөөрний эмгэгшилтэй бол, ходоодны шархлаатай өвчтөн, өндөр настангуудад маш болгоомжтой хэрэглэнэ.