Монгол улс, Улаанбаатар хот

Метронидазол 100мл Айвико интернэшнл

Код: 0102331 Үйлдвэрлэгч: Айвико хэлт кэйр ХХК Бренд: Айвико хэлт кэйр ХХК Үйлдвэрлэсэн улс: Монгол Жоргүй
1,800₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд: Нэг удаагийн тун 500 мг ба 5 мл/мин хурдтайгаар дуслаар 8 цагийн зайтай тарьж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4 г-аас ихгүй байна. Хүүхдэд: 7.5 мг/кг биеийн жингээр бодож өдөрт 3 удаа 5 мл/мин хурдтайгаар дуслаар тарьж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Трихомонадын вагинит ба уретрит, трихомониаз, лямблиоз, амёбын цусан суулга, метронидазолд мэдрэг анаэроб нянгаар үүсгэгдсэн өвчнүүдийн үед, менингит, тархины буглаа, бактерийн эндокардит, уушигны үрэвсэл, уушигны буглаа, сепсис, бага аарцгийн хөндийн идээт үрэвсэл, гастрит, 12 хуруу гэдэсний халдварт үрэвсэлүүдийн үед тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Метронидазол, натрийн хлорид, натрийн эдетат, тарилгын нэрмэл ус

АНХААРУУЛГА

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Лейкопени, ТМС-ийн хүнд эмгэг, элэгний дутагдалтай өвчтөнүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Нүдний торлог болон харааны талбайн өөрчлөлттэй, элэгний эмгэгтэй, архичин хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөнө. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Трихомонадын вагинит, уретритын эмчилгээний үед бэлгийн харьцаанд орж болохгүй. Таталт, невропати, атакси, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, сэтгэцийн эмгэгшилийн шинжүүд илрэх, огих, бөөлжих, хоолны дуршил буурах, суулгах, аманд зэв амтагдах, толгой өвдөх, арьсанд тууралт гарах, загатнах, дисбактериоз, лейкопени, цистит, дизури, полиури, үтрээний кандидоз үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.   250С-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй!

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883