Монгол улс, Улаанбаатар хот

Метронидазол 0.5%-100мл

Код: 0106995 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

ТАЙЛБАР

Эгэл биетний халдварууд элэгний амёбоор үүсгэгдсэн буглаа, амёбын гаралтай цусан суулга зэрэг гэдэсний амёбоор үүсгэгдсэн өвчнүүд, трихомониаз, арьсны лейшманиоз, үтрээний мөөгөнцөр, Bacteroides spp (бактероидын омог)-р үүсгэгдсэн халдварууд, яс ба үе мөчний халдварууд, менингит ба тархины гаралтай буглаа зэрэг ТМС-н халдварууд, бактерийн гаралтай эндокардит, уушгины үрэвсэл, эмпием, уушгины буглаа Bacteroides spp (бактероидын омог), Clostridum spp (клостридумын омог), Peptococcus (пептококк) ба Peptostreptococcus (пептострептококк) зэрэг бактериар үүсгэгдсэн хэвлийн хөндийн халдварууд /хэвлийн гялтан хальсны үрэвсэл, элэгний буглаа/, аарцгийн хөндийн эрхтний халдвар /эндометри, эндомиометрит, өндгөвч ба Фаллопиевын гуурсны буглаа, мэс заслын дараах үтрээний хөндийн халдвар/, арьс ба зөөлөн эдийн халдвар зэрэгт хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Метронидазол 0.5г, натрийн хлорид 0.9г, тарилгад зориулсан ус 100 мл хүртэл

АНХААРУУЛГА

Метронидазол болон бусад 5-нитроимидазолын уламжлалын эмүүдэд хэт мэдрэг хүмүүс, ТМС-н органик өвчин /эпилепси/, элэгний дутагдал /их тунгаар хэрэглэх тохиолдолд/, цусны өвчнүүд, жирэмсэн үе /эхний 3 сар/, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийг 18-аас доош насны хүүхдэд амоксициллинтэй хавсарч хэрэглэж болохгүй. Тэнцвэргүйдэх, толгой эргэх болон бусад мэдрэлийн системийн зүгээс шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг зогсооно.
 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883