Гидрокортизон нүдний 0.5%-3гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэсэг газарт хэрэглэнэ. Тосноос 1 см хэмжээтэй шахаж доод зовхинд хавчуулна. Өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Нүдний харшлын гаралтай эмгэгүүд (зовхины болон бусад хэсгийн үрэвсэл, нүдний ссалстын үрэвсэл ба эвэрлэг-салстын үрэвсэл), Нүдний эвэрлэгийн хучуур эдийн бүрэн бүтэн байдал алдагдаагүй үеийн нүдний өмнөд хэсгийн үрэвсэлт эмгэгүүд (зовхины үрэвсэл, салстын үрэвсэл ба эвэрлэг-салстын үрэвсэл), Нүд химийн бодис болон халууны нөлөөгөөр түлэгдсэн үед (эвэрлэгийн хучаас эд бүрэн төлжсөний дараа), Нүдэнд гадны биет орсоноос үүдэлтэй эвэрлэгийн гэмтлүүд (эвэрлэгийн хучаас эд бүрэн төлжсөний дараа) тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: Гидрокортизоны ацетат – 0.005 рг. Туслах бодис: Метилпарагидроксибензоат (нипагин), вазелин, усгүй ланолин.
АНХААРУУЛГА
Хориглох заалт: Гидрокортизонд болон бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилт, Идээт үрэвсэл, вирус (энгийн херпес, салхин цэцэгийн вирусээр үүсгэгдсэн эвэрлэшийн хучуур эдийн үрэвсэл г.м.), сүрьеэ, мөөгөнцөрийн гаралтай нүдний эмгэгшилүүд, нүдний даралт ихсэх, Трахом, Вакцинжуулалтын үед, Нүдний бүрхүүлийн гэмтэлтэй үед, 18 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.