Тимолол 0.5%-5мл Нүдний дусаалга
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Нүдний дотоод даралт ихсэхэд(нүдний даралт ихсэх) Нээлттэй өнцөгт архаг чинэрээ(афакическийн, ) Гэмтлийн дараах нүдний өмнөд камерын (хорго)нарийн өнцөгт чинэрээ/глауком/ Төрөлхийн чинэрээ/ глауком/ өвчний үед Офтальмотонусын цочмог ихсэлт Хаалттай өнцөгт чинэрээний/ глауком/ үед нүдний даралт бууруулах эмүүдтэй /миотиктай/ хамт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхитэй бодис: 2.5мг/мл буюу 5,0мг/мл тимолол(малеат хэлбэрээр) Туслах бодис: 2 суурьт натрийн фосфат, натрийн эдетат, дигидрат, , 2 суурьт натрийн фосфат моногидрат, бензалконийн хлорид натрийн хлорид, натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус.
АНХААРУУЛГА
Гаж нөлөө: Тимолол нь зохимж сайтай. Ховор тохиолдолд нүд бүрэлзэх (үргэлжлэх хугацаа 30 сек-5 мин) ,нүд торох, нүд хорсох, нулимс гоожих, нүд хуурайшна. Цээрлэлт: Тимолол болонбэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Амьсгалын замын архаг хүнд өвчтэй хүмүүс Бронхийн багтраа Брадикарди 2,3-р түвшний AV Зүрхний хориг Синоартерийн хориг Зүрх судасны хурц, архаг дутагдал Шок Арьсны тууралтат харшил Нүдний эвэрлэгийн тэжээлийн дутагдал Ринит Бага насны хүүхдэд хэрэглэхийг тус тус цээрлэнэ.