Авентро 0.5м-2мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг завсарлагат эерэг даралтат агааржуулагчаар болон шүршигчээр хэрэглэнэ Насанд хүрэгсдэд: Ипратропийн бромидын ингаляцийн уусмалыг хэрэглэх ердийн тун бол 100-500мкг-р хоногт 4 удаа ингаляцаар хэрэглэнэ Хүүхдэд: ( 3-14 насны): Ипратропийн бромидын ингаляцийн уусмалыг хэрэглэх ердийн тун бол 100-500 мкг-р хоногт 3 удаа ингаляциар хэрэглэнэ. Уусмалыг физиологийн давсны уусмалаар сүүлийн тохиромжтой эзэлхүүн хүртэл шингэрүүлж болно. Туншлыг бусдаас нь салгана 2. Туншлын толгойг мушгиж авна 3. Туншилд буй хөвмөлийг шүршигчийн саванд хийнэ
ТАЙЛБАР
Амьсгалын замын бөглөрөлт өвчний (бронхын багтраа, бронхын архаг үрэвсэл,эмфизем) улмаас амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг янз бүрийн шинж тэмдгийг багасгах зорилгоор хэрэглэнэ
НАЙРЛАГА
Ипратропийн бромид моногидрат 0.5218мг (0.5 мг усгүй)
АНХААРУУЛГА
Атропин болон түүний уламжлалын бэлдмэл, ипратропийн бромид болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн Нүдний даралт ихсэх өвчтэй хүн Түрүү булчирхайн гиперплазитай өвчтөн Авентро бэлдмэлийн эмчилгээний үед дараах бэлдмэлийг хэрэглэж болохгүй Бета адреномиметик эм, ксантины уламжлалын эм нь бэлдмэлийн бронх өргөсгөх үйлдлийг хүчжүүлж болзошгүй. Уг бэлдмэлийг бета адреномиметик эмтэй хамт хэрэглэвэл нүдний даралт ихсэх өвчний өгүүлэмжтэй өвчтөнд цочмог нүдний даралт ихсэх өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. 25°С-аас доош хэмд нарны гэрлээс хамгаалж чадна. Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална. Бэлдмэлийн савалгааг өөрчилснөөр бэлдмэлийн чанар муудах болон санамсаргүй хэрэглээнд хүргэдэг учир түүнийг үйлдвэрийн савалгаанд нь хадгална.