Монгол улс, Улаанбаатар хот

Рингерийн уусмал-500мл

Код: 0106991 Үйлдвэрлэгч: Эн Жи Юнайтед ХХК Бренд: Эн Жи Юнайтед ХХК Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд: 60-80 дусал/минутанд дуслаар тарина. Хоногийн тун 5-20 мл/кг, шаардлагатай тохиолдолд 30-50 мл/кг болгож хэрэглэнэ. Хүүхдэд: Хоногийн тун 5-10 мл/кг, тарих хурд 30-60 дусал/минутанд байх ба шингэн алдагдлын шокын үед эхлэх тун 20-30 мл/кг байна. Курс эмчилгээ 3-5 хоног үргэлжилнэ.

ТАЙЛБАР

Цусны сийвэнг орлох, хордлого тайлах бэлдмэл. Шок, коллапс, түлэгдэлт, хөлдөлт, удаан хугацаагаар бөөлжих, суулгах үед, мөн хурц хэлбэрийн перитонит ба гэдэсний түгжрэл, гэдэсний цоорлын гаралтай ус давсны тэнцвэр алдагдах үед тус тус хэрэглэнэ. Бодисын солилцооны алкалоз, янз бүрийн шалтгаантай шингэн алдалтын үед шингэн сэлбэх зорилгоор хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Натрийн хлорид, калийн хлорид, кальцийн хлорид, тарилгын нэрмэл ус

АНХААРУУЛГА

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Гиперволеми, гипернатриеми, гиперхлореми, ацидоз, архаг зүрхний дутагдал, уушигны хаван, тархины хаван, архаг бөөрний дутагдал, Америкри зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Жирэмсний хугацаанд урагт тохиолдож болох эрсдэлийн үед болон хөхүүл эхчүүд эмчийн заавраар хэрэглэнэ. Гипергидратаци, гипокалиеми болон харшлын урвал илэрч болно.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883