Монгол улс, Улаанбаатар хот

Гепа-Мерц 10мл №5 тарилгын уусмал

Код: 0104366 Үйлдвэрлэгч: Alpen pharma Бренд: Alpen pharma Үйлдвэрлэсэн улс: Герман Капсул Жоргүй
195,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

1-2 ампулыг хоногт / 1ампулд 10гр 0,9% Натрийн хлорид/ уусмал тооцон хэрэглэнэ. Биеийн байдлаас шалтгаалан эмч тунг тогтооно

ТАЙЛБАР

Хордлого тайлах, элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Хоргүйжүүлэх чадамж нь ялангуяа шээсний хүчлийн орчилд хамаатай ба энергийн тэнцвэрийг сайжруулна. Элэгний алдагдсан үйл ажиллагаанд онцгой нөлөөтэй бөгөөд элэгний эсийн нөхөн төлжилт сайжирдаг.Элэгний цирроз, элэг өөхлөх, гепатит зэрэг элэгний цочмог ба архаг өвчний улмаас үүссэн гипераммонемийн эмчилгээнд, ялангуяа ухаан санааны өөрчлөлт(урьдал кома) буюу мэдрэлийн хямралын(элэгний энцефалопати) эмчилгээнд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

10мл хэмжээтэй 1 ампул бүрд: L-орнитин-L-аспартат 5.0гр агуулагдана.

АНХААРУУЛГА

Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшлын үед(сийвэнгийн креатинин 30мг/100мл-ээс ихэссэн буюу хэмжээнээс ихэссэн) хэрэглэхгүй. Hepa-Merz-ийг өндөр тунгаар хэрэглэж буй тохиолдолд сийвэнгийн болон шээсний мочевиныг тогтмол хянаж байх шаардлагатай.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883