Монгол улс, Улаанбаатар хот

Аддамел Н 10мл №1

Код: 0106450 Үйлдвэрлэсэн улс: Хятад улс Жоргүй
15,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Аддамел N-ийн насанд хүрэгсдийн хоногийн тун нь 10 мл (нэг ампул) байна. Аддамел N-ийг 500 мл амин хүчлийн уусмал болон сахарын уусмалд нэмээд 6-8 цагийн турш дуслаар тарьж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө Аддамел N-ийг дээрхи уусмалуудад ариун нөхцөлд нэмж холих бөгөөд бохирдох эрсдэлээс сэргийлэхийн тулд тухайн холимгийг 24 цагийн дотор хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Аддамел N-ийг насанд хүрэгсдийн нэг өдрийн бичил элементийн хэрэгцээг судсаар  бүрэн нөхөх шаардлагатай өвчтөнд хэрэглэнэ. 10 мл Аддамел N-д агуулагдах Cr, Cu, Fe, Mn, Mo, Se, Zn, F, I зэрэг бодисийн хэмжээ нь насанд хүрэгсдийн электролитуудын  хоногийн суурь болон ихэссэн хэрэгцээг хангах боломжтой. Жирэмсэн эмэгтэйчүүдийн бичил элементүүдийн хэрэгцээ нь жирэмсэн бус эмэгтэйчүүдийн хоногийн хэрэгцээтэй ижил буюу үл мэдэг ихэссэн байдаг тул Аддамел N-ийг жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болно.

НАЙРЛАГА

10мл тарилгын шингэнд Хромын хлорид 53.3 мкг, Цэсийн хлорид 3.4 мг, Төмрийн хлорид 5.4 мг, Магнийн хлорид 0.99 мг, Натрийн молибден 48.5 мкг, Сорбитол 3 г, Содиум селенит 105 мкг, Цинк хлорид 13.6 мг, Калий иод 166 мкг, Натрийн фторид  2.1 мг, Хүчиллэг гидрохлорид рН 2.2  

АНХААРУУЛГА

Фруктозад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Үл нийцлийн эрсдэлээс зайлсхийхийн тулд бусад эмийг хольж хэрэглэхгүй байх нь зүйтэй. Судсаар тарихдаа хэтэрхий хурдан дусааж болохгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883