Паратусин ПЕ 60мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
2-5 насны хүүхэд / 5мл / сироп өдөрт 3 удаа, 6-12 насны хүүхэд /10мл / сироп өдөрт 3 удаа, 12 наснаас дээш ба насанд хүрэгсэд / 20мл / сироп өдөрт 3 удаа ууна.
ТАЙЛБАР
Паратусин нь амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний нийтлэг шинж тэмдгийн эмчилгээний цогц нийлмэл найрлагатай бэлдмэл. Ханиад томууны нийтлэг шинж тэмдгийн эмчилгээнд хамраас усархаг шингэн гоожих, хамар битүүрэх, найталгах, хоолой хөндүүрлэж өвдөх, цэртэй ханиалгах, халуурах, толгой өвдөх, үе булчин өвдөх, жихүүцэх үед хэрэглэнэ. Бэлдмэлийг өвчин намдаах, халуун бууруулах, ханиалга намдаах, цэр ховхлох амьсгалын замын болон хамрын салстын харшил үрэвсэл тогтонгошлын эсрэг, амьсгалын замын халдварын шалтгаант цэртэй ханиадны эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
5 мл сиропд парацетамол 125 мг, псевдоэфедрин HCI 7.5 мг, москапин 10 мг, хлорфенамин малеат 0.5 мг, гвайфенезин 25 мг, лакрица 125 мг, этанол 10% агуулагдана.
АНХААРУУЛГА
Нойрмог байдал, толгой эргэх, ходоод гэдэсний замын эмгэг, чичрэх , тахикарди, зүрхний хэм алдалт, ам хуурайших, зүрх дэлсэх болон шээс хаагдах зэрэг гаж нөлөө илэрч болно. Өндөр тунгаар удаан хугацааны турш хэрэглэх нь элэгний эмгэгт хүргэнэ. Элэг болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, нүдний даралт, түрүү булчирхайн хэт томролт, бамбайн хордлого, зүрхний үйл ажиллагааны алдагдалтай болон чихрийн шижинтэй өвчтөн эмчийн зааваргүй хэрэглэхгүй. 6-с доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, болон хөхүүл эмэгтэй эмчийн зааваргүй хэрэглэхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн өвчтөний элэг гэмтэх эрсдэлтэй.